Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 07 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Өлзийт, Хайрхан, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 15,6 – 19,5 градус , бусад сумдын нутгаар 11,9 – 15,1 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан сумын нутгаар 2,7 градус дулаан, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хашаат, Жаргалант, Хангай сумдын нутгаар 1,2 – 1,8 градус хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 24,0 – 30,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө аймгийн нийт нутгаар 2,0 - 9,0 градус дулаан байсан байна. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Хайрхан сумын нутгаар 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Хайрхан, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 25,0 – 27,0 градус, бусад сумдын нутгаар 18,0 – 24,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Батцэнгэл, Хангай, Жаргалант, Хайрхан сумдын нутгаар 58,0 – 63,0 градус, ӨндөрУлаан, Цэцэрлэг, Эрдэнэмандал сумдын нутгаар 41,0 – 47,0 градус, бусад сумдын нутгаар 53,0 – 56,0 градус хүрч халсан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хангай сумын нутгаар 3,0 градус хүйтэн, бусад нутгаар 1,0 - 7,0 градус дулаан байсан байна. 40 градусаас дээш дулаарсан өдөр аймгийн нийт нутгаар 2 - 10 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 4,4 – 46,0 мм тунадас орсон байлаа.Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэмандал, Жаргалант, Өлзийт, Хайрхан, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу , Эрдэнэбулган, Цэцэрлэг, Хашаат, Хотонт, Өгийнуур, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 11 – 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Тариат, Батцэнгэл, Хангай, Булган сумдын нутгаар түр зуур секундэт 18 - 20 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нутгаар 1 - 7 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нутгаар бэлчээрийн ургамлын ургалт, зуншлагын байдал Батцэнгэл сумын баруун , Цэцэрлэг сумын өмнөд , Хотонт сумын нутгаар дунд , бусад нутгаар сайн байлаа. Ургамлын өндөр 6 - 13 см байв.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд хонины ноос хяргах, сааль сүү бэлтгэх, мал хээлтүүлэх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ сарын 20-ны байдлаар зуншлагын байдал 20 орчим хувьд нь дунд, 80 гаруй хувьд нь зуншлага сайн байлаа. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа